Хакухо 7 хоног эмчилгээ хийлгэн эдгэрээд гарав


Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал энэ сарын эхээр буюу 2021.01.05-нд Ковид 19-н халдвар авсан нь шинжилгээгээр батлагдан эмчлүүлж байсан билээ.

Тэгвэл /2021.01.13/түүний бие эдгэрч эмнэлгээс гарчээ. Энэ тухайгаа тэрээр өөрийн цахим хуудаснаа :

Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Миний бие өнгөрсөн долоо хоногт үнэрлэх мэдрэмжээ алдаж улмаар коронавирусийн шинжилгээ өгөхөд шинжилгээний хариу эерэг гарч Ковид 19-ийн халдвар авснаа мэдсэн. Мэргэжлийн хүмүүсийн хяналтан дор эмчилгээ хийлгэлээ. Эмнэлгийн зүгээс эмчилгээ маань дуусаж бүрэн эдгэрсэн гэсэн хариу өгсөн учраас өнөөдөр эмнэлгээс гарч гэртээ ирлээ. Тусалж дэмжсэн эмч, сувилагч, гэр бүлийнхэн болон сэтгэлийн дэм өгсөн бүх хүмүүстээ баярлалаа. Халдвар хамгааллаа сайн сахиж, гараа ариутган амны хаалтаа тогтмол зүүж энэ халдварыг хамтдаа даван гарцгаая хэмээн нийтэлжээ. 

error: Content is protected !!