Ц.Сүрэнжав: Хужаа гэдэг үг чинь Хятад хүн биш, монгол овгийнхон гэсэн утгатай


Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, хятад судлаач, орчуулагч Цэрэнгийн Сүрэнжав Ам Нээвэл нэвтрүүлэгт оролцох үеэрээ бидний ихээр хэрэглэдэг хужаа гэх үгийн талаар сонирхолтой тайлбар хүргэсэн юм.

Хужаа гэдэг үг чинь Хятад хүн биш, монгол овгийнхон гэсэн утгатай үг! Хятадын түүхэн эх сурвалжуудад монголчуудыг Ху нар гэж нэрлэсээр ирсэн. Хүннү, Сяньбигийн үр сад, ялангуяа зүүн аймгийн Хиад Боржигодууд, Хянганы нурууны цаадах ясир Боржигодууд чинь Дун Ху нар буюу Зүүн Ху нар юм. Жа гэдэг нь овогтон, тэднийхэн, эднийхэн гэсэн утгатай үг. Цагаан хэрэмнээс цааших нь Хан үндэстэн гэдэг байсан. Гэтэл бид Хятадаас ирсэн төвд, торгууд, урианхай, хотон хүмүүсийг доош нь хийх гээд бүгдийг нь хужаа гээд байдаг. Хятадууд өөрсдийгөө хан рэн, жун гуа рэн гэдэг бол монголчуудыг ху рэн гэдэг. Тэгэхээр бид юм мэдэхгүйгээс болж өөрсдийнхөө алдар нэр, эцэг дээдсээ доромжилж суудаг гэдгээ ухаараачээ! хэмээн ярьсан юм.

error: Content is protected !!