Монгол хүү АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцон илтгэл тавина

АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жо Байдены тангараг өргөх ёслол энэ сарын 17-ны өдөр болно. Тус арга хэмжээнд монгол хүү илтгэл тавихаар болжээ. 

Жилийн өмнө С.Чингүүн гэх 13-хан настай монгол хүү Никелодеон сувгийн алдарт All That инээдмийн цувралд дүр бүтээнэ гэх мэдээ хэвлэлүүдээр цацагдсан. Тэрбээр орон орны 20 мянга гаруй хүүхдүүдтэй өрсөлдөж  All That цувралын үндсэн долоон жүжигчний нэгээр шалгарсан юм.

Тэгвэл өдгөө 14 настай  С.Чингүүн Америкийн 74 сая хүүхдийн дуу хоолойг төлөөлөл болохоор сонгогдон уригдсан гэх ГОЁ МЭДЭЭ дуулдаж байна. 

Тэрбээр өнгөрсөн арванхоёрдугаар сард  Nickelodeon,  Time for Kids болон Time сэтгүүлийн хамтран зохион байгуулсан 2021 оны Дэлхийн оны шилдэг хүүхэд шалгаруулах /Kid of the year/ телевизийн тусгай нэвтрүүлэгт шүүгчээр оролцсон билээ. 

С.Чингүүний Фэйсбүүк хуудас: Chinguun Sergelen

error: Content is protected !!