14 хоногийн дотор 334 иргэн 33 сая 165 төгрөгөөр тopгуулжээ


Өнөөдөр сошиалд гол сэдэв болоод байгаа ШӨНИЙН 22 ЦАГААС ӨГЛӨӨНИЙ 06.00 ЦАГИЙН ХООРОНД ХҮҮХЭД ҮЙМҮҮЛБЭЛ 100.000 ТӨГРӨГӨӨР ТОРГОНО гэх мэдээлэл. Энэ талаар Б.Алтанзул тайлбар хийлээ. Монгол улсад зөрчлийн тухай хууль 2017 оноос хойш хэрэгжээд дөрвөн жил болж байна. Энэ хуулийн 5.5т заасны дагуу орон сууцны зориулалттай нийтийн байр талбайд бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол буруутай хувь хүнийг 100 нэгжээр буюу 100 мянган төгрөгөөр, буруутай аж ахуй нэгжийг 1000 нэгжээр буюу 1сая төгрөгөөр гэсэн хуулийн заалттай. Өнгөрсөн оны дуудлагын дүн мэдээгээр Нийслэл хотын хэмжээнд 3768 иргэн бусдын амгалан тайван байдлыг алдагдууллаа гэсэн

зөрчлийг шалгахад 3893 хүн, гурван аж ахуй нэгж, байгууллагыг цагдаагийн байгууллагаас 391 сая 700 мянган төгрөгөөр торгосон. БГД-ийн 1128 хүн 112 мянга 750 төгрөгөөр торгуулжээ. 2021 оны 14 хоногийн байдлаар дээрх хуулийн заалтын дагуу 334 хүнийг цагдаагийн байгууллага 33 сая 165 төгрөгөөр торгосон байна. Хүүхдүүдийг үймүүлсэн гэж торгосон тохиолдол байхгүй гэдгийг тэрбээр онцлов.

error: Content is protected !!