Олон дагагчтай сошиалаар мөнгө хийдэг Д.Одзаяагийн зөвлөгөө

Сошиалд олон дагагчидтай нөхдүүд мөнгө олдог болсон гэдгийг монголчууд мэдээд удаж байгаа билээ. Блог, youtube, инстаграмт олон дагагчтай болж өөрийн санхүүгээ босгодог нэлээд хэдэн олны танилууд бий. Тэдний нэг нь нэвтрүүлэгч Д.Одзаяа.

Шинэ пэйж нээгээд шууд гэнэт өндөр хандалт авбал фэйсбүүк цаанаас нь хаадаг /нэвтрүүлгээс харсан байх/ Тиймээс пэйжийнхээ мэдээллийг хэрэглэгчиддээ ойлгомжтойгоор сайн тохируулаад, эртнээс нээгээд явж байх нь зүйтэй. Мөн фэйсбүүкийн бүүстийн review 24 цаг хүртэл үргэлжилдэг учир 1 өдрийн дотор эсвэл богино хугацаанд өндөр хандалт авахыг хүсч байгаа бол бүүст-д найдалтгүй. Харин урт хугацааны бүүст илүү өндөр үр дүн авчирдаг.

Copyright-тай дууг фэйсбүүк бол шууд хаадаг харин Инстаграм тэгдэггүй. Бүр яарч байгаа бол Shazam-даад үзчих хэрэгтэй. Сошл платформ бүр ялгаатай. Influencer гэдэг бол нөлөөлөгч гэсэн үг. Бусдад эсвэл өөрийн гэсэн хүрээлэлдээ нөлөөлж чаддаг хүмүүсийг л хэлдэг. Тэрнээс заавал олон дагагчтай байх албагүй.

Тиймээс бизнестээ тохирсон дүр төрх, зөв инфлүүнсэрээ сонгох нь бүүстнээс хамаагүй илүү үр дүнтэй гэдгийг өчигдөр олж харсан байх. За тэгээд явцын дунд компаниудад өөрийн алдаа оноон дээрээ тулгуурлаад сошл зөвлөх үйлчилгээ үзүүлдэг юм уу гэж бодоод л байгаа . Их сургуулиар бол фэйсбүүк дээр доктороо хамгаалах гээд л явж байна даа Одзаяа нь.

error: Content is protected !!