О.Мөнхжин: Төөгөө бол сүлжээчин бeгc, AMWAY бол хортой


Цахим орчинд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг О.Мөнхжин гэх залуу сүүлийн жилүүдэд Форексийн багш гэдгээрээ илүү ажиллах болсон.

Тэрбээр саяхан нэгэн нэвтрүүлэгт оролцох үеэрээ өөрийн бизнес болон долларын саятан хэрхэн болж байсан зэрэг түүхээ ярьсан юм. Түүнчлэн энэ үеэр бүжигчин Төөгөө гэх залуугийн талаар өөрийн үзэл бодлоо хатуухан хэлсэн юм.

Учир нь Төөгөөтэй мэтгэлцэн түүний орлого олдог AMWAY сүлжээний бизнесийн талаар ярих гэсэн боловч сошиал хаягуудаараа Төөгөө түүнийг блоклосон талаар ярьжээ.

Авьяаслаг монголчууд шоунд оролцон олноо танигдсан Төөгөө буюу Т.Саруултөгс нь өөрийгөө төгрөгийн тэрбумтан гэдгээ зарласан юм. Бүжигчин залуу 24 цагийн 17 цагт ажиллаж сардаа 110 сая төгрөгийн цалин авдаг гэдгээ бичиж байв.

Харин түүний орлого олдог нэг бизнес нь AMWAY бараа бүтээгдэхүүн аж. Түүний энэ бүтээгдэхүүн нь үнэхээр байгалийн гаралтай юу гэдэг дээр мэтгэлцээн хийхээр Мөнхжин гэх залуу нэлээд хатуу үгийг сошиал орчинд хэлж байсан билээ.

Гэтэл энл хариу өгнө гэж байсан Төөгөө одоог болтол таг байгааг Мөнхжин Зэвүүн ток шоунд өгсөн ярилцлагын үеэр хэлсэн юм. Форекс Мөнхжин тухайн үед би төгс биш гэхдээ СҮЛЖЭЭЧИН шиг БӨГC биш хэмээн Төөгөөг ширүүн үгээр хэлж байсан бөгөөд одоо ч энэ байр сууриндаа байгаа гэдгээ ярьсан.

error: Content is protected !!