Хавдарын эмнэлэгийн талаар хэдэн үг хэлье. Ходоодоороо дүүрэн заваан хеликобактераа устгаарай. Чадахгүй бол тэгээд чацга царайлцгаа. Уучлаарай!


Цахим орчинд үе үехэн өөрийн үзэл бодлоо шулууханаар илэрхийлдэг ТВ25 телевизийн гадааад мэдээний тоймч Х.Уламбаяр энэ удаад ХСҮТ-ын эмч нарыг тойрсон маргааны асуудлаар дараах зүйлсийг бичжээ.

Хавдарын эмнэлэгтэй холбоотой шуугиан яваад л байгаа юм байна тэ? За яахав тэр н.Эрхэмбаяр гээд эмч нь буруутай юм байж. Өөрөө ч гэм буруугаа хүлээгээд ажил төрлөө өгөх биз. Гэхдээ тэр өвчтөн гэх өвгөн огтоос буруугүй болж таарав уу? Тэгж л хохирсон юм бол яагаад сая гэнэт гарч ирэв? Буруу ойлгоогүй бол бараг жилийн өмнө eвдeж хавдсан гэнэ. Тэгээд энэ хооронд өөрөө биш юм аа гэхэд эхнэр, хүүхэд нь яагаад гомдол гаргаагүй юм?

Ходоодны хав.дар маш их өвдөлттэй байдаг санагдах юм. Өө бид хөдөөний улс завгүй нтр гэж өөрсдийгөө битгий өмөөр! Угаасаа бохир зaвaaн, caлaн задгай, бусдад бyрyyг өгдөг зан чинь энэ? Заавал шуугиан сенсаци тарьж, бусдын мууг үзэх байсан уу? Ямар ч байсан хүрээд ир ээ эмчлээд өгье л гэсэн байна. Гэхдээ нэг хүнээс болж бүхэл бүтэн эмнэлэг, хамт олныг “бyлшлax” муухай даа. Аливаа зүйлд учир шалтгаан бас үүрэг хариуцлага гэж бий. Одоо сүүлдээ Чинбүрэн эмчийн буруу болж таарсан уу? Бараг чи ав.илга авдаг байсан.

Чи эмнэлэгээ ийм болгосон. Танайхан бүгд мөнгө нэхдэг нтр. Бүр хэвлэлийнхэн хүртэл дунд нь цохиж яваа харагдлаа. Яг үнэндээ миний мэдэх олон сэтгүүлч өөрийгөө бас аав ээж, ах дүүгээ Хавдарын эмнэлэг, Чинбүрэн эмчид гуйн даатгаж явсан үе бий. Тэр болгонд боломж бололцоогоороо эдгээгээд, амьдрах хугацааг нь сунгаж байсан даа. Тэр нөхөд ичихгүй бол би нэр ус, зураг хөрөгтэй нь постлох уу? Мэдээж Livetv-ийн сэтгүүлч Будкагийн тэp эрэн ярилцлага буруу биш ээ. Гэхдээ нийгэмд өгөх гэсэн мэссэж нь арай өөр зүйл рүү явчих вий дээ.

Эцэс сүүлд нь ХСҮТ-ийн эмч нар иргэдийн зовлонгоор мөнгө завшдаг нтр гээд л. Бодит байдал уг нь арай л өөр зүйлээс дэгдсэн болов уу. Төгсгөлд энэ сэдвээр хэл амаа билүүдэгсэд хэдэн үг хэлье. Бусдыг ганц бүдрэхэд нь увайгүй гишгэж гардаг шиг ээ наад эрүүл мэндээ хайрлаарай даа. Албатай юм шиг буруу хэвшлээр амьдарчихаад хожим нь Хавдарын эмч нарыг битгий зүхээрэй. Бас өөрсдөө гуйж аяга цай, таван бууз өгчихөөд дараа нь гар цайлгасан гэж гоншигнохоо болиорой?

Та нарын тэр хэдэн халтар цааснаас илүү наад хүмүүст чинь нэр төр, дуурсах алдар гэж байдаг юм. Бас ходоодны хавдраас хол байя гэвэл давс, хиам, кимчи, чипс, тамхинаас татгалзаж, ходоодоороо дүүрэн заваан хеликобактераа устгаарай. Чадахгүй бол тэгээд чацга царайлцгаа. Уучлаарай! гэжээ

error: Content is protected !!