Хүүхдийн өтгөн хаталт элэгнээс үүдэлтэй, уур уцаар элгийг өвтгөдөг


Хүүхдийн Баяраа гээд мундаг эмч байдаг юм. МУ-ын гавьяат эмч, клиникийн профeссор хүн л дээ. Өчигдөр бага хүүгийн бөгсийг арчтал жаахан цус гарчихаж. Эмнэлэг явах гэхээр корона гээд хэцүү. Тэгээд Баяраа эмч рүү мсж бичтэл өөрөө видeо кол хийгээд залгаж бна. Бүр хүний биeийн анатомийн зураг барьчихсан сууж бна, нээх хөөрхөн сэтгэлтэй. За тэгээд тайлбарлалаа. Өтгөн хатах шалтгааныг эхнээс нь. Юутай холбоотой вэ гэхээр элэгнээс гэнэ. Тэгэхээр доогуураа лаа хийгээд ч юм уу янз бүрийн эмчилгээ хийж болно. Гэхдээ уг сууриа эхлээд эмчлэх хэрэгтэй гэнэ.

-Их уурладаг хүн, хүүхдийн элэг өвчлөх гээд бдаг. Тэгэхээр юун түрүүнд хүүхдийг болж өгвөл уурлуулахгүй тайван байлгах, хайрлаж тэвэрч байх.-Ус сайн уулгах. 15 кг жинтэй хүүхэд блаа гэхэд өдөрт 750-800 гр ус бага багаар заавал уулгах-Орой 10 цагаас цагаас өмнө заавал унтуулж сургах. Бүр заавал шүү. Томчууд ч гэсэн болж өгвөл 10 гэхэд унтаж сурах. Ингэвэл хүүхдийн биe организм зөв өсөж хөгжинө.-Мах сүү өтгөх хатаах гээд бдаг. Тиймээс хэрэглээг нь багасгах. -Ислэг ихтэй хүнс тухайлбал хөц, гурвалжин будаа, овьёос гэх мэт-Витамин Д ийн дутагдал бага эсэхийг шинжлүүлэх Д дутагдсан хүүхэд арьс үс нь хуурай, өтгөн хатах магадлалтай.

-Цэвэр агаарт тогтмол гаргах-Мэдээж хүндэрвэл мэс засалд орох хэмжээнд хүрэх учраас сайн урьдчилан сэргийлэх зэрэг зөвлөгөөг өгч бас ямар эм уухыг бичиж өглөө. Өөр ээж аавуудад бас хэрэгтэй учир та нартай бас хувцаалцах гэж бна. Бид өтгөн хаталтын тухай зөндөөг олж уншиж болно. Гэхдээ уг суурь нь элэгнээс гэж уншихгүй. Ийм айхтар. Тиймээс дур мэдэн эмчилгээ хийж болохгүй байгаа биз.

error: Content is protected !!