Боловсролын дэд сайдын Алтан сарнайгаас хойш ил гаргаагүй эхнэр, хүүхэд


TV5 телевизийн хөтлөгчөөс анх олонд танигдсан Г.Ганбаяр цэнхэр дэлгэцээ орхиод удаж буй. Улс төрд ороод авахаараа сандал, суудлаас тавих зангүй зууралддаг нөхдийн нэг байна гэх шүүмжлэлд сүүлийн жилүүдэд их өртөж байгаа юм. Анх НИТХ-ын гишүүн болж Г.Ганбаяр БСШУ-ны дэд сайдаар хоёр ч танхим улиран ажиллаж байна. Тэрбээр анхны эхнэр, хүүхдээ сольсон гэлцдэг.

Хоёр дахь амьдралын ханиараа Дизайнер Аня нэрээрээ олонд танигдсан Б.Халиуныг сонгосон. Хосууд хамтдаа амьдраад нэлээд хугацааг үдэж байгаа юм.

Саяхан нөхрийнхөө санаачлагаар хотхонд маань өдөр шөнөгүй бидний аюулгүй байдлын төлөө ажиллаж байгаа хүчний байгууллагын бие бүрэлдэхүүнтэйгээ өдрийнхөө хоолыг ахиухан хийж аваад хуваалцлаа хэмээн сошиалд түгээсэн удаатай. Нөхрийнхөө арын албанд хүчин зүтгэж яваа Аня олны өмнө гарахаа больсон.

Ойрхон амаржиж, нөхөртөө охин, хүү төрүүлж өгсөн. Хүүхдүүдээ хараад тун чиг завгүй суугаа түүний том охин оюутан болжээ.

Олон нийтийн сүлжээнд хувийн амьдралаа ил бичдэг Б.Халиун хүүхдүүдийнхээ тухай, хөл хүнд болсноо зарлаж, томоо гэдэстэй зургаа ч ил оруулдаг. Харин Г.Ганбаяр Алтан сарнай наадамд хөтлөн ирж нэг харуулснаас өөр олны өмнө хамт гарсангүй.

Арга ч үгүй биз улс төрд хэл амтай суугаа түүнийг улам шуугианд даруулаад юу хийхэв гэж боддог бололтой. Б.Халиуны пост зурагнаас Боловсролын дэд сайд тэр хоёр боломжийн амьдарч суугаа нь тод харагдана.

error: Content is protected !!