Бизнесмен бүсгүйчүүдийн өөрчлөлт


Олны танил болж, хувийн бизнесээ эрхэлж яваа бүсгүйчүүдийн өөрчлөлтийг энэ удаад онцлоё. Тухайлбал, жүжигчин Б.Янжиндулам.

Амьдралоги киногоор дебют хийж, удаа ч үгүй экс ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү Э.Батшугартай хайр сэтгэлийн романс хэлхснээрээ хэвлэлийн баатар болсон. Гэсэн ч тэдний дурлал амьдрал болоогүй. Тэрбээр жүжигчний карьераасаа илүү хувцас загварын бизнестээ илүүтэй анхаарч дэлгүүрээ өргөжүүлж яваа.

Дуучин Ану нэрээрээ олонд танигдаж хөөрхөн гэх цолыг хүртсэн түүнийг нүүрэндээ мэс хүргэсэн гэдэг. Таван охины ээж болсон ч гоо сайхнаа хэвээр нь хадгалж яваа хэмээн магтуулдаг. Олон төрлийн бизнес эрхэлдэг түүнийг оюутан байхаасаа ааштай сайтай байсан гэлцдэг. Бусдын арга эвийг олохдоо сүрхий сэргэлэн Ану өөрийн амьдралаа төвөггүйхэн босгож чадсан эмэгтэйчүүдийн нэг.

Жүжигчин Д.Хүрэлхүүгийн том охин Намуун. Түүнийг өсвөр насан дээрээ явахад нь аав нь орхиж явсан гэдгээ олон нийтэд саяхан зарласан. Ингээд эрх танхи өссөн түүний нуруун дээр амьдралаа авч явах том үүрэг хариуцлага ноогдсон гэдэг.

Нягтлангийн мэргэжлээрээ ажиллаж байхдаа цалингаараа шоудаж, хувцас аваад дуусгачихдаг байсан гэдгээ нуугаагүй. Амьдралаа хүн шиг сайхан цогцлоохын тулд үнэтэй чамин машинаа зарж гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажилдаа ханцуй шамлан орсон. Өдгөө монголын үнэтэй хотхонд таван өрөө байртай болж шинэ оны босгон дээр орсон.

error: Content is protected !!