НӨАТ-ын ажилтан гэр бүлээрээ 36 удаа азтан болсон эсэхийг шалгаж байна


Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар НӨАТ-ын сугалаа шударга явагддаг эсэхэд хяналт, шалгалт хийж байгаа билээ. Шалгалт энэ долоо хоногт дуусах ба  ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр, НӨАТ-ын IT, их хэмжээний мөнгө хожсон тохиолдол, бага хэмжээний мөнгөн дүнгээр олон удаа азтан болсон тохиолдол гээд нийт 3 төрлийн шалтгалтыг хийж байна.

НӨАТ-тай холбоотой ажилладаг 170 орчим албан хаагчид байгаа ба тэднийг шалгаж байна. Мөн хуучин ажиллаж байсан 70 орчим хүн байна.  Шалгалтад ЦЕГ, ХХМТГ, Transparency International Mongolia байгууллага, ШӨХТГ болон иргэний төлөөлөл оролцож байгаа юм. Азтан тодруулах явцад ашигладаг бөмбөлгийн төхөөрөмж, тэр дундаа бөмбөлөгийн хүнд, хөнгөн байдлыг шалгасан. Хөнгөн бөмбөг илүү хурдан дээш гарч ирнэ. Ийм хардлага, сэрдлэг 2016 оноос хойш байсаар байна. 

Анх 2018 оны есдүгээр сард нэгэн иргэн 36 удаа азтан болсон талаарх мэдээллийг олон нийтийн сүлжээнд бичсэн. Тухайн мэдээллийг тараасан хүн 2018, 2019 онд эpvvгийн цaгдaaгийн газap бaйцaaгдсан ба Бусдаас хуулж тавьсан гэх тайлбарыг хэлж байгаа юм.  Тиймээс бид НӨАТ-ын IT инженер үнэхээр 36 удаа азтан болж, хоёр удаа 20 сая төгрөг авсан уу, ингэхдээ мэдээлэл технологийг ашигласан уу гэдгийг шaлгаж байна. Үүнийг цaгдaaгийн байгууллагатай хамтран хийж байгаа ба хэрэв үнэхээр aлбан үүргээ yрвуулан ашигласан бол хариуцлага хүлээнэ. Хэрэв үгүй бол тус албан байгууллага болон энд ажилладаг албан хаагчдыг гvтгэcэн xэpэг болно. Үүнд цэг тавих зорилготой шалгалт хийж байна гэлээ.   

error: Content is protected !!