Талх хочит Ч.Ганхуяг АЗТАЙ ажилчдадаа байр, машин өгчээ


Олноо Талх хочтой болсон Сангийн сайд асан Ч.Ганхуягийг мэдэхгүй хүн ховор. Дээхэн үед үзэгчдийн хүртээл болсон Гамбир ток шоунд оролцохдоо талхны үнэ асуухад мэдэхгүй байснаасаа болж ийн хочийг зүүчихсэн эр. Угтаа бол тэр талх мэтийн үнээр биш том сэтгэдэг гар гэнэ лээ.

Улс даяар эдийн засгийн тогтворгүй байдал үүсэж, айл өрхүүдэд амаргүй байгаа энэ үед компанийн нийт ажиллагсдаасаа азтан шалгаруулж, супер шагнал болох 3 өрөө байр, Renault Kaptur автомашины азтан шалгаруулж өглөө. Байр авахаар мөрөөдөж, урьдчилгаа мөнгөө хурааж, өдөр хоног бүрд тэрхүү зорилгын төлөө хичээн ажиллаж ирсэн, 2 хөөрхөн бяцхан хүүтэй ажилтан маань 3 өрөө байрны азтан боллоо. Нялх үрээ өлгийдөн аваад төд удаагүй ажилтан маань шинэ хүнээ угтан авсан баяр дээрээ шинэ хүлэгтэй болж, баярын өдрөөр улам ч их аз жаргалыг мэдэрч байсныг харахад таатай байлаа хэмээв.

error: Content is protected !!