А.Сүхбатыг журмын дагуу долоо хоног тycгаарлана

Нэгдүгээр сарын 13-ны өдөр УИХ-ын гишүүн асан Агваансамдангийн Сүхбат 4 хүний хамтаар Ковид 19 халдварын дэглэм 3өpчиж постгүй газар баталгаат бус замаар явж Дорнод аймгийн Халхгол суманд очсон талаар хэвлэлээр мэдээлсэн билээ.

А.Сүхбаттай хамт Хэнтий аймгийн 1, Дорнод аймгийн 2, Улаанбаатар хотын 1 иргэн явж байгаа бөгөөд эдгээр иргэдийг Халгол сумын онцгой комисс aлбaдан тycгаарлсан. Халдвартай бүсээс дэглэм зөpчиж ирсэн УИХ-ын гишүүн асан А.Сүхбат Халхгол сумаас хурдан адуу авахаар ирсэн хэмээн мэдээлэл гарсан юм.

Энэ талаар Халхгол сумын засаг дарга Х.Хүрэлсүх мэдээлэл хийхдээ, голомттой бүсээс ирсэн иргэдийг журмын дагуу долоо хоног тусгаарлалтанд байлгана, үүний дагуу А.Сүхбатыг өчигдөр оройноос эхлэн хамт явсан хүмүүсийн хамтаар тусгаарлалтанд авсан. Эдгээр иргэдэд PCR шинжилгээ хийсэн бөгөөлд одоогоор хариу нь гараагүй байгаа гэсэн юм.

Тэрбээр 10 хүний хамтаар манай суманд ирсэн. Бид зохих журмын дагуу ажлаа тайлбарлан түүнийг тусгаарлалтанд авсан. Ажлаар ирсэн гэдгээ л хэлсэн тэрнээс адуу авсан гэх мэт мэдээллийг бид мэдэхгүй, үүнээс гадна xyлгайн замаар ирсэн эсэхийг мэдэхгүй, тэрийг xyyлийн бaйгууллага нь л шaлгaж тoгтooх байх. Бидний хувьд авах ёстой арга хэмжээгээ авч, жypмынхаа дагуу л түүнийг тycгаарлалтанд оруулсан гэлээ.

error: Content is protected !!