Хүүе ээ айл хэсээд яваад байхаар мөнгийг минь өгөөчээ Оюунболд оо


Иргэн О.Гончигсүрэн нь өнгөрсөн долоо хоногт Улсын аварга Э.Оюунболдын талаар мэдээлэл хийж, тэрбээр түүнээс таван жилийн хугацаанд өрөө өгөлгүй зугтаж байгаа талаар ярьсан билээ.

Цолны найраа хийхээр 2015 онд 30 сая төгрөг зээлсэн Оюунболд өдийг хүртэл сураг ажиггүй тухайн эртэй холбоо барилгүй явж байгаа гэж хэлсэн юм.Гончигсүрэн нь саяхан Оюунболдын зургийг цахим орчинд оруулан дараах тайлбарыг бичжээ.

Айл хэсээд яваад байхаар мөнгийг минь өгөөчээ. Live TV-д ярилцлагаа өгөөчээ!!!! Чамд зээлсэн мөнгөө олон ядарсан ард түмэнд өгч тусалмаар байна .Чамд хэрэгтэй үед чинь өгсөн. Одоо бас ийм хүнд цаг үед чи бас өгөх л ёстой шүү дээ!!!!!!!! Зарим нэг өмөөрөөд байгаа хүмүүст хэлэхэд миний оронд өөрсдийгөө тавиад үзээрэй. Иймд жудаггүй эр хүнд өгсөнөөс олонд хандивласан нь надад буян болно. ЦААШ ХАРТАЛ НЬ ШЭЙР ХИЙГЭЭД ӨГӨӨРЭЙ. Дэмжиж байгаа хүмүүст баярлалаа хэмээн бичжээ.

Ямартаа ч эр улсын хооронд авлага, өглөгийн асуудал байгаа аж. Энэ асуудлаар Оюунболд одоог болтол албан ёсны тайлбар хийгээгүй бөгөөд тун удахгүй телевизийн нэвтрүүлэгт оролцон өөрийн орооцолдоод буй асуудлаар ярихаар төлөвлөж байгаа хэмээн түүний ойрын эх сурвалж ярьсан байна.

error: Content is protected !!