Цахим эмч: Хацар гоо охид минь хаачив аа


Ээж ааваас заяасан зүс царайндаа мэc хүргэх нь олшроо юу даа гэсэн агуулгатай үзэл бодолоо постлочихов.

Хариуд нь Чиний нүүрээр дүүрэн мэнгэ байна, сэвх байна, хацар чинь улаан юм байна. Наадахаа лазардуул, чиний философи гэж юу байдаг юм? , чи зүгээр Цахим Эмч ээ л хий… гэх зэрэг элдэв доромж үгтэй комментууд ирэх нь тэр… Би нийгмийн сүлжээнд хэзээ ч хувь хүн рүү дайрч доромж үгтэй пост мэдээлэл, бас хүний үзэл бодлоо бичсэн пост доор элдэв коммент бичдэггүй, бичих сэдэл, бодол ч төрдөггүй. Аль болох асуудлыг бичиж нийтлэхийг хичээдэг ч тэд хувь хүнрүү минь чиглэсэн комментоор булж эхэлдэг. Энд л бидний ялгаа харагддаг байх. Дэлхий дээр косметик мэс ажилбарын золиос болсон хүмүүс маш их болсон. Бүүр нийгмийн үзэгдэл шахуу болоод байна. Өндөр стандарт шаардлага тавьдаг улс орнуудад хүртэл олон олон хохирогч гарч байна. Тиймдээ ч дэлхийн урлаг соёлын зарим одууд өөрийн уран бүтээлээрээ дамжуулан бусдад ойлгуулахыг хичээж байна.

The WeekndSave your tears сүүлийн уран бүтээлдээ энэ асуудлыг маш тодоор хөндсөн юм. Эцэст нь хэлэхэд гaжиг зacлын мэc aжилбар бол анагаах ухаанд зайлшгүй байх ёстой асуудал. Харин зүв зүгээр байгаа бие төрхөндөө мэc хүргэх бол өөр асуудал шүү. Мэc хүргэх нь хүний эрхийн асуудал ч гэлээ эцэг эх, өвөг дээдсээс дамжин ирсэн гений гадаад илрэл таны гадаад төрх юм шүү дээ. Олон хүний ашиг сонирхлыг хөндсөнд уучлаарай

Хүндэтгэсэн,Цахим Эмч

error: Content is protected !!