The Voice of Mongolia шоу Азийн шилдэг хөгжмийн нэвтрүүлгээр дахин шалгарлаа


Монгол Телевиз 25 дахь удаагийн Азийн телевизийн наадмаас The Voice of Mongolia 2020 шоу нэвтрүүлгээрээ Шилдэг хөгжмийн нэвтрүүлэг номинацийн шагнал хүртсэн байна.

Азийн телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг Asian Television Awards 25 дахь удаагийн ёслолыг Сингапур улсад зохион байгуулсан юм. Тус наадамд Монгол Улсаас анх удаа Монгол Телевиз хоёр дахь жилдээ нэр дэвшиж, The Voice of Mongolia шоу нэвтрүүлэг хоёр дахь удаагаа шагнал хүртэж байгаа юм. Ташрамд дурдахад Asian Television Awards 23 дахь удаагийн наадамд Монгол Телевиз The Voice of Mongolia, Shark Tank, Төрөх өрөөний тоглоом зэрэг бүтээлүүдээрээ өрсөлдсөн. Тухайн үед The Voice of Mongolia шоу нэвтрүүлэг Шилдэг шоу нэвтрүүлэг, Шилдэг нутагшуулсан шоу гэсэн хоёр номинацид шагнал хүртэж байсан. 1996 оноос эхлэн Asian Television Awards наадмыг жил бүр зохион байгуулсан бөгөөд наадмын шилдгүүдийг Ази тивийн телевизийн салбарын 60 шүүгч тодруулж олон улсын аудитын PWC агентлаг хянаж ажилладаг юм байна.

error: Content is protected !!