Жүжигчин Ононгийн ихэр олджээ

Х-ТҮЦ продакшны захирал, Гавьяат жүжигчин Н.Ононтой ижилхэн төрхтэй хүүхдүүдийн зураг цахим орчинд нэлээд хэд байдаг бөгөөд зарим түүнийг хэмээн андуурах нь ч олон.

Тэрбээр өөртэйгөө адилхан Д.Амирлан гэх бяцхан охинтой Хурууны хээ телевизийн нэвтрүүлгийн үеэр уулзаад амжсан.

Харин энэ удаад Ононгийн бага байхдаа авахуулсан эсэх талаар маргалддаг зургийн учиг тайлагджээ.

Цэдэнбал Филатоватай хамт авахуулсан дүрлэгэр алаг нүдтэй хүүгийн зургийг жүжигчин Н.Онон гэж андуурах нь бий. Өөрөө ч Энэ зурган дээрх хүү би биш шүү гэдгээ тайлбарлаж байсан удаатай.

Тэгвэл түүний багын төрхтэй усны дусал шиг энэ хүүг Гантулга гэдэг аж. Тэд Хүүхдийн төлөө фонд цуглуулах хандивын арга хэмжээний үеэр нүүр тулан уулзжээ.

Жүжигчин эртэй адилхан залууг Б.Гантулга гэдэг. Одоо 43 настай. аж. Дүрслэх урлагийн дээд сургуульд зураач мэргэжлээр суралцсан тэрбээр өдгөө хувийн бизнес эрхэлдэг нэгэн.

Тухайн үед тэрбээр 1982 онд таван настай байсан, тэр үеийн зураг аж. Нийслэлийн цэцэрлэгүүдийн дунд хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнд оролцоод Цэдэнбал Филатоватай хамт авахуулж байжээ. Тэр үед зодог шуудаг өмссөн байсан болохоос ер нь спортоор хичээллэж байгаагүй. Миний зургийг их мундаг гэрэл зурагчин дарсан хэмээн тэрбээр эртний дурсамжаа хуваалцсан байна.

error: Content is protected !!