Монголын бүх цаг үеийн зoгсooлын хамгийн өндөp TӨЛБӨP төлөхөөp хүлээгдэж буй машин


Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах Шангри-Ла зочид буудлын B1 давхрын автозогсоолд Lexus 570 маркийн автомашиныг эзэн нь авалгүй нилээд удаж байгаа талаар өмнө нь цахим орчинд мэдээлэл гарч байсан билээ.

Шангри-Ла буудлын авто зогсоолд хаягдсан гэх Lexus 570 автомашиныг төлбөр өгөөгүй гэсэн шалтгаанаар дугуйг нь түгжиж, эзэнд нь өгөхгүй байгаа талаар тайлбар өгч байсан.

Тэгвэл энэ машин одоог хүртэл байгаа бөгөөд зогсоолын төлбөр иргэдийн анхаарлыг татаад эхэлжээ. Учир нь 8361УНС улсын дугаартай, арлын дугаар (JTJHY00W204280509) 570 ойролцоогоор энд B1-ын А61 зогсоол дээр 2018 оноос хойш зогсож байна. Машинаа хурдан аваачээ, цагийн мөнгө чинь сүйд боллоо! Өмнөөс чинь гол xapлаад байна!760хоног*24цаг=17280цаг*2000₮=34,560,000төгрөг баpaгцаагаар өнөөдрийн байдлаар багадаа төлөхөөр харагдаж байна. Монголын бүх цаг үеийн хамгийн өндөр зогсоолын төлбөр төлөхөөр хүлээгдэж буй машин хэмээн зарим иргэд хошигнон бичих болжээ.

Иргэн болон байгууллага хоорондын vл oйлголцолын улмаас дулаан зогсоолд хэдэн жил зогсож буй уг машин үнэхээр л ЗОГСООЛЫН төлбөрт хамгийн өндөр төлбөр төлсөн машин болох нь ээ.

error: Content is protected !!