УИХ-н гишүүн Г.Дамдинням 33 тэрбум төгрөгийн зээлээ ингэж тайлбарлажээ


Шарк танк нэвтрүүлгээр анх олноо танигдсан УИХ-н гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа 33 тэрбум төгрөгийн зээл олгох зөвшөөрөл олгосон гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдээр цацагдаад байгаа билээ.

Тодруулбал, Хөгжлийн банкны захирлаар зургаан сар ажиллаад УИХ-ын сонгуульд нэр дэвшихээ мэдэгдэж, ажлаа өгсөн Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирал байх хугацаандаа Вертекс майнинг партнер ХХК-д олгосон 33 тэрбум төгрөг.Тэгвэл уг компанийг өнөөгийн УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням нар хамтран үүсгэн байгуулжээ. Тус компанийн гүйцэтгэх захиралаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн дүү Х.Хашчимэг ажилладаг байна.

МАН-ыг дагаж албан тушаалд очсон даруйдаа хоёр найзынхаа компанид их хэмжээний зээл гаргаж өгсөн нь эрх ашгийн зөрчилтэй холбоотой байсан болж таарах нь гэх хардлага олон нийт дунд байгаа.

Тэгвэл энэ талаар УИХ-н гишүүн Г.Дамдинням албан ёсоор мэдэгдэл хийгээгээгүй ч жиргээнд дараах хариултыг өгчээ. Учир нь эдийн засагч Д.Жаргалсайхан Хөгжлийн банкийг улстөрчдийн касс биш, жинхэнэ банк болгомоор байна хэмээн бичихэд дараах хариултыг бичсэн байна.

1) Зээл авахад гишүүн байгаагүй

2)Арилжааны хүүтэй, барьцаатай, хэвийн зээл

4) ЖДҮ шиг хөнгөлэлттэй зээл биш, ББСБ оруулж хүүлээгүй

3) Зориулалтын дагуу тоног төхөөрөмжийн лизингийн төлбөрт компани нь зарцуулсан

4) Өргөн барьсан УИХ тогтоолын төсөлд энэ зээл хамрагдахгүй хэмээн тайлбар өгсөн байна.

error: Content is protected !!