Иргэн Д.Мөнхбатыг Ковид19-ийн талаар ард иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл түгээсэн хэмээж зөрчлийн хуулиар шийтгэжээ


Коронавирусний халдвар аваад эдгэсэн монгол залуу болох иргэн Д.Мөнхбат гадаадаас ирээд Энх саран сувилалд тусгаарлалт орсон. Бидний сайн мэдэх анхны дотооддоо алдсан иргэн жолооч Д тус сувилалд мөн тусгаарлагдаж байгаад гарсан байдаг. Тэгвэл Д.Мөнхбат эх орондоо ирсэн хойноо халдвар авсан тухайгаа фэйсбүүкээр дамжуулан нийтэд мэдээлсэн.

Хамгийн сүүлд тэрбээр МҮОНТВ-д коронавирусний халдвар авснаа хэрхэн мэдсэн, ямар шинж тэмдэг илэрсэн, ямар эмчилгээ хийлгэсэн зэргээ хуваалцаж ярилцлага өгсөн юм. Тэгвэл өнөөдөр түүнийг зөрчлийн тухай хуулиар шийтгэхээр болжээ.

error: Content is protected !!