Жүжигчин Г.Эрхэмбаяр, Э.Намуун нар анхны үрээ өлгийдөн авчээ


Жүжигчин Г.Эрхэмбаяр, Э.Намуун нар дэр нэгтгэснээсээ хойш олны өмнө ил гараагүй. Харин шинэ оны өмнөхөн Эхнэрийн заавраар нэвтрүүлэгт оролцсон. Хосууд нийлэхээсээ өмнө хэдийнээ анхны амьдралдаа цэгт тавьсан байсан гэдэг.

Хөл хүнд төрхөө нэвтрүүлгээр харуулсан бол одоогоос гурав хоногийн өмнө хосууд анхны үрээ өлгийдөн авчээ. Тэд гэр бүл болоод анх төрж буй нь энэ юм.

Харин өмнөх амьдралаасаа тэд хоёулаа хүүхэдтэй. Өөрсдийн хоёр, хоёр хүүхдээ дагуулан өнөр өтгөн амьдарч буй жүжигчин хосууд ийнхүү анхны үрээ өлгийдөн авчээ.

error: Content is protected !!