Зохисгүй хувцаслалтаар шүүмжлүүлдэг А.Туяа хулхидуулжээ


Олныг хамарсан тэр дундаа хүүхдэд зориулсан хандивын арга хэмжээнд хөтлөгчөөр ажиллахдаа хэт задгай хувцаслалтаасаа болж хатуухан шүүмжлүүлээд авсан жүжигчин А.Туяа хулхидуулжээ. Тэрбээр гэртээ олон сарын өмнө гурил зуурагчийг онлайнаар захиалан авсан байна.

Гэтэл уг гурил зуурагч нь ажиллахгүй байгаа аж. Олон янзаар үзээд ажилуулж чадаагүй жүжигчин бүсгүй ийн постолжээ.

Гурил зуурч гоймон гаргадаг машины аль ч товчлуур дээр нь дараад гоймон нь гардаггүй ээ. Уг нь баяжуулсан гоймон хийж bull-g оруулах гэсэн бүтсэнгүй.

Ер нь захиалгаар авсан зүйлээ яг тэр дор нь туршиж үзээд баталгаат хугацаагийн харж авч баймаар юм байна. Ядаж авсан газрынхаа онлайн хаягийг устгачихаж гэв.

error: Content is protected !!