Гүндалайгийн ЗАМ дээрээс олсон МИСС эхнэр


Сүүлийн үед Л.Гүндалай улстөрч байхаа болиод цахим уугч болоод байгаа гэхэд болно.

Түүний хувьд сүүлийн үед цахим хуудсаараа дамжуулж, нийгмийн болж, бүтэх зүйлсийн талаар лайв хийн шар айраг шимэн хөөрөлдөх болсон. Тэрбээр энэ удаад эхнэрээ уруу татан түүнтэйгээ танилцсан түүхээ цахим дагагч нартайгаа хуваалцжээ.

Тэрбээр хэдэн жилийн өмнө Доналд Трамп бид хоёр хоёулаа мисс эхнэртэй гэдгээрээ адилхан гэж мисс гэргий Б.Аззаяагаа хөнгөхөн магтаад авч байсан. Тэд гэр бүлийн амьдрал зохиогоод 25 жил өнгөрчээ.

Тэдний хайрын түүхээс хуваалцвал, Анхны харцаар дурласан бүсгүйгээ машинаараа гэрт нь хүргэж өгч, түүнийхээ араас уйгагүй гүйсээр гэргийгээ болгож чадсан Л.Гүндалайн эхнэр 1992 оны Монголын сайхан бүсгүй тэмцээний Шүр эрдэнийн өргөмжлөлтэй гэнэ. Түүний мисс эхнэр Л.Гүндалайд гурван хөөрхөн охин төрүүлж өгчээ.

Л.Гүндалай эхнэртэйгээ танилцсан санаандгүй учралаа хуваалцахдаа Заяаны хань зам дээр гэдэг ардын үг үнэн шүү. Нэг биеийн хань, нимгэн биений нөхөөс, нэг насны ханиа олж авна гэдэг бол хамгийн чухал, аз жаргал юм гэж хэлэв.

error: Content is protected !!