Koвид-19 илэрсэн дөнгөж төрсөн эмэгтэйг хvйтэнд нvцгэн гаргаж ХӨСҮТ рүү шилжүүлж байгаа зураг олны дypгvйцлийг хүргэв


Өчигдөр амаржсан эхийг эмнэлэг дамжуулан шилжүүлж буй байдал. Өвлийн хүйтэн, халат, тавчиг… ХӨСҮТ-ийнхөөн, мэдрэлтэй байгаач

Нийслэлийн нэгдүгээр төрөх эмнэлэг буюу Өргөө амаржих газарт 2021 оны 1-р сарын 18нд амаржсан эхээс коронавирусийн халдвар илэрсэн юм. Тэрбээр шинжилгээгээр батлагдсан нэг тохиолдолын ойрын хавьтал байжээ. Амаржсан эхийг өнөөдөр (2020-01-19) 18 цагийн орчимд ХӨСҮТ-ийн баг нярайн хамт ХӨСҮТ рүү шилжүүлсэн билээ.

Тухайн эх нь амаржихаар тав хоногийн өмнө Өргөө амаржих газарт ирж хэвтсэн байна. Түүний PCR шинжилгээний хариу нь эерэг гарсан байна. 

Амаржсан эхийг ХӨСҮТ руу шилжүүлэх үеэр нимгэн хувцастай гаргасан зураг цахим орчинд тарж, дөнгөж амаржсан эхэд хатyy хандаж байна хэмээн шvvмжлэх хүн их байлаа.

error: Content is protected !!