Дөнгөж төрсөн эмэгтэйтэй xvнлэг буc xaрьцсан эмнэлгийн удирдлагуудад хариуцлага тооцохыг даалгажээ



Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг хүйтэнд дулаан хувцасгүй Өргөө амаржих газраас ХӨСҮТ-рүү зөөвөрлөсөн Өргөө амаржих газар нь Нийслэлийн эрүүл мэндийн газарт харьяалагддаг учир ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан эмнэлгийн удирдлагуудад хариуцлага тооцохыг НЭМГ-ын дарга Г.Төмөрбаатар даалгажээ.

Өргөө амаржих газap тус үйлдэлд буруутай гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Тухайн ээж нь өчигдөр өглөө буюу 2020 оны нэгдүгээр сарын 19-нд өглөөний 07 цагт амаржсан байна. Түүний шинжилгээний хариу үдээс хойш эерэг болох нь баталгаажсан гэв. Тухайн амаржсан эмэгтэйн нөхөр нь коронавирусын халдвартай иргэний хавьтал болсон учир тусгаарлалтад байсан аж.

Болсон үйл явдалтай холбогдуулан Шадар сайд Я.Содбаатар уучлалт хүссэн юм.

Тэрбээр мэдэгдэхдээ, Нэгдүгээр төрөх эмнэлэгт амаржсан эхэд халдвар илэрч ХӨСҮТ-д шилжүүлсэн. Тээвэрлэхдээ дэндүү хvнлэг буc харьцсанд УОК- ын даргын хувьд тухайн эмэгтэй болон түүний ар гэрийнхнээс уучлал хүсэж байна. Гүйцэтгэл дээр алдаа гаргасан, хүнлэг бус харьцсан холбогдох хүмүүст хариуцлага тооцохыг Эрүүл мэндийн сайдад үүрэг болголоо.Бид хамтдаа аюулт цар тахалтай тэмцэж байна. Гэхдээ аливаа асуудалд иргэнтэй харьцахдаа хүнлэг ёсоор хандаж , ажилдаа сэтгэлээсээ хандах нь төр түмэндээ тангараг өргөсөн төрийн албан хаагчдын үүрэг гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Хичнээн хүнд амаргүй цаг үед ч гэлээ хүн чанар , хүнлэг ёсыг алдаж болохгүй. Монголчууд бид хамтдаа л энэ цагийг даван гарна. УОК, ЭМЯ холбогдох төрийн байгууллагуудын гүйцэтгэл дээр гарч байгаа болон хүний хүчин зүйлээс шалтгаалсан алдаа гарч байгаад дахин yyчлал хүсье. УОК иргэдийн санал бодлыг байнга сонсож ажиллаж байгаа бөгөөд цаашид ч хамтран ажиллана гэдгээ илэрхийлж байна.

error: Content is protected !!