Д.Нямхүү: Бид амаржсан ээж болон ар гэрийнхнээс нь yyчлaлт xvcэж байна


ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, Нэгдүгээр төрөхөд амаржсан эхийг тээвэрлэхэд манай эмнэлэг aлдaa гаргаснаа xvлээн зөвшөөрч эхээс yyчлалт xvссэн. Өнөөдөр олон нийтэд хандан мөн амаржсан эх болон гэр бүлийнхнээс нь yyчлaлт xvсэж байна гэв. 

ХӨСҮТ рүү шилжүүлэн тусгаарлахдаа амаржаад ганцхан хоносон эмэгтэй нимгэн халаад, тавчиктай тусгаарлах арга хэмжээ авсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан.

Үйл явдалтай холбогдуулан УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар уучлал хүсэж, Эрүүл мэндийн сайдад хүнлэг бус үйлдэл гаргасан холбогдох албаны хүмүүст хариуцлага тооцохыг үүрэг болгосон. Энэ дагуу Эрүүл мэндийн сайд холбогдох эмнэлгийн удирдлагуудтай цахимаар хуралдсан. Улмаар зарим зарим эмнэлгийн удирдлагуудад сахилгын хариуцлага тооцохоор болсон байна.

Тухайлбал, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүд сахилгын хариуцлага тооцох асуудлыг хөндсөн гэдгийг эх сурвалж мэдээллээ. Мөн Нийслэлийн эрүүл мэндийн төвөөс “Өргөө” амаржих газрын удирдлагуудад хариуцлага тооцох асуудлыг хөндөх юм.

error: Content is protected !!