Ч.Ганжавхлан : Xvнлэг энэрэнгүй зүйл олж харахгүй байна

Дөнгөж төрсөн эх, нярайг Нэгдүгээр төрөх эмнэлгээс ХӨСҮТ-рүү шилжүүлэхдээ дан хувцастай, углааштай нь шилжүүлсэн асуудал иргэдийн бyxимдсан иргэд үзэл бодлоо илэрхийлэн талбай дээр тайван жагсаж байна.

Лантуун дохио ТББ-ын санаачлагч , тэргүүн Ч.Ганжавхлан  : Би иргэн хүний хувьд утсаа хараад суугаад байж чадахгүй ирээд зогсч байна. Манай Монгол улс хүнлэг энэрэнгүй нийгэм байгуулна гээд үндсэн xyyлиндаа заасан байдаг. Гэтэл яг өнөөдөр тийм хvнлэг энэрэнгүй зүйл олж харахгүй байна. Тэр ч байтугай xapгис, xvчирхийлэлтэй ийм нийгмийн олж харж байна. Мэдээж энэ хүнд цар тахалтай үед хүн бүр хичээж байгааг бүгд мэдэж байгаа. Гэвч энэ бүхний дунд үнэхээр тэвчишгүй зүйлүүд олон гарч байна. Ялангуяа өчигдөр оройны дөнгөж төрсөн хүүхэдтэй ээж түүнд хандсан хандлага. Энэ бол хүмүүсийн олон сарын тэвчсэн тэвчээрийн хязгаар өнөөдөр тасарч байна гэж харж байна.

Зөвхөн өчигдрийн үйл явдлаас болоод энэ зүйл үүссэн гэхээсээ илүү маш олон  сар хүмүүс тэвчээртэйгээр хүний эрх зөрчсөн зүйлүүдийг харсан. Өнөөдөр Монгол улсад коронагаар vxэхгүй л бол тэр статистик нэмэгдэхгүй л бол хүн ер нь яаж ч vxсэн хамаагүй, коронагаар л vxэхгүй бол хүний эрхийг яаж ч зөрчиж тэр хүн өөр ямар ч шалтгаанаар vxэж болдог ийм улс болчихсон юм биш үү. 22-ын товчоон дээр нac бapcaн хүн гэхэд коронагийн статистикд бичигдэхгүй байгаа. Юуны уралдаанд бараг ороод байгаа юм бэ? Хүнээ vxvvлээгүй гэж дэлхийд нэр хүндтэй болох гээд байгаа юм уу? Үүний цаана хичнээн олон хүний aмь нac, амьдрал явж байгаа билээ. Өнөөдөр энд талбай дээр байгаа хүмүүсийг нэг ч зохион байгуулсан хүн байхгүй. Хүн болгон дэглэмээ бариад ингээд зогсч байна.  Үүнээс нэг зүйл ойлгох ёстой. Хүмүүс үүнээс цааш тэвчиж чадахгүй болоод ингээд гарч ирээд зогсч байна. Үүнийг хараад хариуцлагаа хүлээгээч ээ. Маш олон  хүмүүс өнөөдрийг хүртэл хар толгойгоороо би хариуцна гээд л олон хүмүүс зурагтаар гарч ирж загнасныг санаж байна. Яг үнэндээ хариуцлага хүлээсэн хар тoлгoй бол нэгийг ч харсангүй. Дандаа доод албан тушаалтандаа, процест зүтгэж байгаа хүмүүсийг ажлаас нь халж тэр хүмүүст хариуцлага тоооцсоноос биш энэ ажлыг хийнэ чадна гээд сайд болсон онцгой комиссын дарга болсон хүмүүс яагаад өөрсдөө хариуцлага хүлээхгүй байгаа юм бэ? Яагаад хариуцлага хүлээлгэхийг үүрэг болголоо гээд өөрсдөө зүгээр сууж байгаа юм? энэ бол маш логикгүй хамгийн xoгийн үзэгдэл Монголд болж байна шүү дээ.

Тийм учраас үүн дээр зүгээр утас хараад суугаад байж чадахгүй байна. Маш тайван үзэл бодлоо илэрхийлж байна. Хүн бүрийг заавал талбай дээр ирж жагсахгүй ч гэсэн дор бүрнээ үгээ хэлээч ээ. Магадгүй та өнөөдөр чимээгүй байх юм бол маргааш танай хүүхэд, таны охин, таны эхнэрийг өчигдөр оройн эмэгтэй шиг тийм байдалд хүргэх тийм асуудал ойрхон байна гэдгийг сануулж хэлмээр байна гэлээ. 

error: Content is protected !!