Фитнес модель Анухайгийн жирэмсэн ээжүүдэд өгсөн зөвлөгөө


Бодибилдинг, фитнессийн мэргэжлийн тамирчин, дэлхийн хошой аварга Н.Анужин цахим орчинд фитнесс модель Анухай нэрээрээ танил болсон булчинлаг бүсгүй. 2015 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дөрөвдүгээр байр эзэлж байсан. Тэмцээнээс хойш сарын дараа жирэмсэн болсон гэдэг.

Жирэмсэн үед зөв хооллох нь чухал. Жирэмсэн үед гурван цаг тутамд хооллож байх хэрэгтэй. Ер нь жирэмсэн гэлтгүй хүн гурван цаг тутамд хооллоод сурчих хэрэгтэй байдаг. Жирэмсэн үед идэх хэрэгтэй хүнсэнд үр тарианы зүйл буюу бүхэл үрийн гурилан бүтээгдэхүүн, махны төрөл, хүнсний ногооны төрөл, өөх тосны төрөл, сүү сүүн бүтээгдэхүүн, жимс жимсгэний төрлийн бүтээгдэхүүн хэрэглэх нь илүү тохиромжтой.

Миний хувьд өдөрт 2 кг жимс иддэг байсан боловч энэ нь бас сөрөг нөлөөтэй юм билээ. Учир нь хэт их усархаг жимс идэхэд гэдэс хэт их томорно. Гэдэс томрохоос арьс язрах муу нөлөөтэй. Жирэмсний эхний хагаст идэж байгаа хоол хүнсээ 150 калориор л нэмэгдүүлэхэд болно. Харин жирэмсний сүүлийн хагаст хоолны хэмжээгээ жирийн үеийнхээс 350 калориор нэмэгдүүлэхэд хангалттай гэж үздэг билээ. Жирэмсэн үед илүүдэл жингээс урьдчилсан сэргийлэх арга бол энэ.

Кофе, хийжүүлсэн ундаанаас татгалзах хэрэгтэй. Мөн дутуу болгосон, хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн, загас, сүши, түргэн хоол, өнгө будаг оруулагч тогтворжуулагч бүхий хүнсний бүтээгдэхүүн, архи согтууруулах ундаа. Эдгээрээс татгалзсанаар илүүдэл жингээс урьдчилсан сэргийлэхэд тустай. Жирэмсэн боллоо гээд ихээр идэх биш зөв хооллох хэрэгтэй.

Эмэгтэй хүн жирэмсэн болсон ч сайхнаараа л байх хэрэгтэй. Өөрийгөө гаргуунд нь гаргаж болохгүй. Жирэмсэн эмэгтэйчүүд нэг дор хэт их иддэг, хоол идсэний дараа хэвтээд л аль болох хөдөлгөөнөөс зайлсхийдэг. Энэ бол буруу. Миний хувьд бэлтгэл хийхгүй бол тонус өгөөд байсан. Байнгын дасгал хөдөлгөөнтэй байж байгаад гэнэт хийхгүй бол бие махбодь цаанаасаа нэхээд байдаг билээ. Тэгээд бэлтгэл хийхээр бие хөнгөрөөд л сайхан болчихдог байсан.

Өдөрт 45 минутаас цаг 30 минут хүртэлх хугацаанд дасгал хөдөлгөөн хийж болно. Ингэхдээ иог, фитнесс, усан бассейн гээд хөнгөн дасгалуудыг хийж болно. Харин спиннинг гэх мэт хүнд дасгалуудаар хичээллэхгүй байхыг зөвлөдөг.

Хоолой сойчохоод гурилан бүтээгдэхүүн идээд байдаг. Энэ маш буруу. Миний хувьд төрснийхөө дараа үхрийн хар мах, далайн байцаа, мөөгтэй шөлийг 45 хоног идсэн. Энэ хоолыг 45 хоног идэхэд илүүдэл жингээс хурдан сална.

Хөхөндөө сүү оруулах бол төрсний дараах хамгийн том асуудлын нэг. Хөхөндөө сүү оруулахын тулд өдөрт 3,5-4 литр шингэн уух хэрэгтэй. Ялангуяа ус сайн уугаараа. Сүү оруулна гээд л гурилан бүтээгдэхүүн хэрэглэдэг. Үүнээс татгалзах хэрэгтэй гэлээ.

error: Content is protected !!