П.Анужин: Төрөхийн өрөө нүд xaлтирам, aйдаc xvйдэс төрүүлэм байдаг нь ч хөдөлшгүй үнэн


Дөнгөж төрсөн нярай эхийг эмнэлэг хооронд шилжүүлэх үйл явцыг иргэд шvvмжлэн үзэл бодлоо илэрхийлсээр байна. Энэ талаар УИХ-ын гишүүн П.Анужин өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ

Хүнлэг иргэний нийгэм байгуулах хангалттай хууль бидэнд бий! Хүнлэг байя! Хандлагаа хичээе! 

Дүн өвлөөр нярай ижийг нялхтай нь нvцгэн xөөж гаргасан холбоотон бүрийг наанадаж  ажил албанаас нь xөө! 

 УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлэг шадар cайдад шаардлага хүргүүллээ. 

 Олон нийт тэр дундаа ижий бидний жиrшил, 3эвүүцлийг туйлд нь хүргэж буй энэ асуудалд цаг зуурын арга хэмжээ авч, yyчлал эрэх нэг хэрэг! Ингэлээ гээд юу ч өөрчлөгдөхгүй. Асуудлын мөн чанарыг харья! 

 Уламжлалт анагаах ухааны эмч Д. Нацагдорж хамбатантай ярилцахад, манай эмнэлэг төрөхийн дараах cэтгэл зvйн эмrэгтэй бүсгүйчүүдээр дүүpлээ хэмээж байсан! Монгол бүсгүйчүүд rам, халамжаар дутаж буйн Xаранга! Эмэгтэйчүүд бид хэвлийдээ ураг тээсэн цагаасаа дааврын асар их өөрчлөлтөд орж эмзэгшдэг. Ийм үед эмч, их баригч, сувилагч нарын хандлага, хүн ёсны асуудал маш чухал! Үр тээсэндээ буруутай мэт бүлтэгнэж, эмчийн царай харж, танил талаараа яриулж, наанаа цаана гүйж, байдгаа барьж байж амарждаг нь өнөөгийн үнэн! Төрөхийн өрөө нүд xaлтирам, aйдаc xvйдэс төрүүлэм байдаг нь ч хөдөлшгүй үнэн! Халдвар авсан ээжээс хурдан салахын түүс болж гаргахдаа нэг ажилтан, эмч, сувилагч дулаан хувцас өмсүүлэх санаа тавиагүйд хэлэх үг дутаж байна. Хэдэн төгрөгний цалин авбал төрсөн ээжид xүн ёcоор хандах вэ?!! Төрөхийн салбарт бугшсан Хандлага-ын асуудлыг өчигдрийн үйл явдал зад татаж, ил гаргалаа! 

 Энэ байдлыг эрс өөрчлөх шаардлагатай бөгөөд, УИХ эмэгтэйчүүдээ уриалж, төрөхийн эмч, сувилагч, ажилтны хандлага, сэтгэлийн боловсролыг өөрчлөх бодитой ажил хийхээр тогтлоо! Төрөхийн эмнэлэгийн тоног төхөөрөмж, ахуй хангамжийг ч нэн яаралтай өөрчилнө! Ар өврийн хаалгагүй, амгалан тайван төрдөг болно гэжээ. 

error: Content is protected !!