Хүн бүр ХӨСҮТ-ийн үнэн төрхийг мэдэх эрхтэй

Цахим орчинд өнөөдөр үйл явдал олон болж өрнөж байна. Шадар сайд болон Эрүүл мэндийн сайд нар ажлаа өгөхөөр болсноос гадна эрүүл мэндийн байгууллагын тэр дундаа Нийслэлийн эрүүл мэндийн газар болон Өргөө амаржих газрын дарга нар ч албан тушаалаа өгөх болсон.

Тэгвэл ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүүгийн албан тушаал ч ганхаатай байгаа энэ цаг дор тус эмнэлэгийн эрчимт эмчилгээний сахиурын өрөөний зураг цахим орчинд олон хүний бyxимдлыг хүргэж эхлэв. Саяхан ХӨСҮТ-ийг суллаад засвар шинэчлэл хийсэн гэх мэдээлэл гарч байсан ч үнэндээ байдал нэг иймэрхүү л байгаа аж.

Ийм орчинд нярайтай эх яаж хэд хононо оо гэх иргэд олон байлаа.

Хүн бүр ХӨСҮТ-ийн үнэн төрхийг мэдэх эрхтэй. ХӨСҮТ, Эрчим эмчилгээний сахиурын өрөө гэх тайлбартай зургууд олон нийтийн сүлжээ сайтаар хөвөрсөөр байна.

error: Content is protected !!