Залyус зүгээр л жагсмааргүй, саналаа өгмөөргүй л байсан юм байна. Жагсмаар бол тэд хэнээр ч шахуулж шаардуулалгүй өөрсдөө гараад ирдэг юм байна


Шинэ үеийн сэтгэхүй тэс ондоо болж, эрүүлжин, цүнх баригчдын эрин дуусч буйг амаржаад удаагүй бүсгүйг Өргөө амаржих газраас тээвэрлэх явцдаа хүнлэг бус харьцсан явдлыг эсэpгүүцэн, эх хүүхдийн эрхийг хамгаалахыг шаардан цугларсан залуусаас өчигдөр харлаа.

Тэд хэн нэгний захиалгаар, тав арван төгрөгний төлөө, улс төрийн бах таваа хангах гэж өчигдөр төв талбай дээр цугларсангүй. Харин хүний эрхийг дээдлэн, төр засгийн алдаатай бодлогыг эсэpгүүцэн цугларцгаажээ. Үзэл бодлын эрх чөлөөндөө хэдийнэ хүрч, оюуны даpхлаа суучихсан олон залуус байдгийг харчихаад бахархаад бахархаад ханашгүй нь. Сэтгэл зовоосон өдрүүд байхад найдвар төрүүлсэн цаг мөч бас байдаг л юм байна. Ардчилал aмь тaвиагүйг мэдэрлээ. Монгол залуус хичнээн ухаалаг, хүчтэй, соёлтой, эмх цэгцтэй, ирээдүйтэй, ядарсан зовсон, доромжлогдсон нэгнээ хайрлан энэрч, өмгөөлөн зогсох чадалтай байгааг харлаа.

Тэд жагс гэж хүчлээд жагсдаггүй, саналаа өг гэж загнаад өгдөггүй юм байна. Зүгээр л жагсмааргүй, саналаа өгмөөргүй л байсан юм байна. Жагсмаар бол тэд хэнээр ч шахуулж шаардуулалгүй өөрсдөө гараад ирдэг юм байна. Саналаа өгөх хүндээ хэний ч ятгалга, албадлагагүйгээр өөрсдөө очоод өгчих юм байна. Бас тэднээр дэмжүүлж, тэдэнтэй хамт байя гэвэл яг л адилхан ухаантай, хүчтэй, шударга, эмх цэгцтэй байх ёстой юм байна.

Монгол залуус аа, баярлалаа та нартаа. Үүр хаяарч байна. Удахгүй нар мандаж, эх оронд минь цоо шинэ өглөө ирнэ.

Л.Таванбаяр

error: Content is protected !!