Хүүхдийн төлөө мөнгө авахдаа ил гардаг урлагийнхан жагсаалд оролцсонгүй гэх шүүмжлэлд өртлөө


Шинэ оны босгон дээр Хүүхдийн төлөө фонд босгох хандивын тоглолт болсныг уншигч та санаж буй биз ээ. Соёлын яам соёл урлагийн салбарынхантайгаа хүчээ нэгтгэн яаж юм бүтээж, хийж болдгийг харуулсан.

Цаашид ч харуулах болно хэмээн Соёлын сайд, Академич С.Чулуун хэлсэн. Тэгвэл өчигдөр төв талбай дээр болсон жагсаалд тус фондын арга хэмжээнд оролцсон урлаг, соёлынхон царайгаа харуулсангүй гэх шүүмж сошиалд түгэв.

Гавьяат жүжигчдээс эхлээд олон хүний бүрэлдэхүүнтэй хандив цуглуулах ажил болсон билээ. Тэгвэл тэднийг Өргөө төрөх эмнэлэгт амаржсан эхэд халдвар илэрч ХӨСҮТ-д шилжүүлэн, тээвэрлэх явцдаа хүнлэг бус харьцсан тухай мэдээлэл цахим орчинд тархаж, эх хүүхдийн эрхийг хамгаалахыг шаардаж УОК хариуцлага нэхэхэд дуу хоолойгоо хүргэсэнгүй хэмээн шүүмжиллээ. Нөгөө хэсэг нь биеэрээ очиж чадаагүй ч цахим хуудастаа зарим нэг нь хамт гэдгээ илэрхийлсэн. Аливаа зүйл хоёр талтай битгий өө хаа гэв.

error: Content is protected !!