Жүжигчин Ундармаа жагсаалд оролцоогүй шалтгаанаа ингэж тайлбарлав


Өчигдөр төв талбайд болсон жагсаалтай холбогдуулан урлаг соёлын олны танил эрхмүүд ихээхэн шүүмжлэлд өртөөд байгаа юм. Учир нь тэдний дуу хоолой хаачив, яагаад талбайд ирсэнгүй гэх мэтээр.

Харин энэ удаад жүжигчин Г.Ундармаа өөрийн тайлбараа ийн ярив.

Үнэнээ хэлье үг хэлж жагсаж шүүмжилж чаддаггүй. Дуугар гээд загнаад байгаа хүмүүсээ уучлаарай. Манай менежер бид 2 жил бүр 2-3 сарыг нийгмийн ажилд зориулдаг билээ. 7 жил тасралтгүй эмнэлгүүдийн нөхцөл байдлыг сайжруулах дээр зорьж ажиллаж бгаа. Киноны ашиг бүрээс 30 хүртэлх хувийг зориулдаг. Олон ААН хувь хүмүүс бас нэгддэг.

Би зүгээр хийе! Олон юм бичиж үгээр тоглосон пост мост байнга оруулж бол бас чадахгүй.

error: Content is protected !!