Жүжигчин Отгоо энэ бүгдийг ахалсан удирдагч л буруутай гэв


Идэр есын хүйтэнд дөнгөж төрсөн нярайг, амаржаад удаагүй эхтэй нь хамт нэгдүгээр төрөхөөс ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ нимгэн халаат, тавчиктай гаргасанд иргэд бухимдаж хүний эрхийг уландаа гишгэлээ хэмээж өчигдөр жагсаал хийлээ. Уг амаржсан эх төрөх эмнэлэгт хэвтэхээсээ өмнө шинжилгээ өгөхөд сөрөг хариу гарсан байдаг.

Ингээд эмнэлэгт хэвтсэн хойгуур нь амьдардаг байранд нь халдвар гарснаар бүх айлыг шинжилгээнд хамруулжээ. Харин нөхрийн шинжилгээний хариу эерэг гарсан аж.

Ингээд эмнэлэгт буй ээжээс очиж шинжилгээ авахад эерэг гарлаа гэж УОК мэдээлсэн байдаг. Эмэгтэйн төрсөн дүү өчигдөр сошиалд мэдээлэл түгээхдээ орцоороо дамжиж тэр байрныхан халдвар авсан гэсэн юм. Олон хүмүүс үүний эсрэг үзэл бодлоо илэрхийлж байгаагийн нэг нь дөрвөн хүүхдийн ээж жүжигчин Б.Отгонтуяа ийн өөрийн байр сууриа илэрхийллээ.

Дөнөн, гунан үхэрийн эвэр хөлдөх тэсгэм хүйтэнд гадаа гарах байтугай дөрөвхөн градусын дулаанд ч гарч болохгүй нярай ээж, +15 градуст 5 минут салхилах ёстой нялх үрийг яаж байгаа юм бэ? Та нар хүн харахгүй гэж бодсон юм уу? Нэг нь тушаасан, нөгөө нь биелүүлснээрээ бие биерүүгээ чихэх ч эцсийн дүнд энэ бүгдийг ахалсан удирдагч л буруутай. Компани буруутвал захирлыг, хүүхэд буруутвал аав ээжийг хариуцлагат татдаг биздээ.

Гэтэл гүйцэтгэл дээр л буруутаад байна гэх юм .Биднийг тэнэг гэж боддог бол энэ олон тэнэгийн багахан ухаанууд нь нийлж нэгдээд ирэхээр ихээхэн ухаантай болдог юм шүү ард түмэн чинь. Энэ ээж гам алдаж насны хуучтай, хүүхэд уушигтаа асуудалтай болох магадлал маш өндөр. Нэгийг минь өнөөдөр ингэж байгаа нь маргааш бусдыг маань яаж ч мэдэх нь. Ямар үйлтэй ард түмэн бэ цөөхүүлээ юм байж. Нэмээд асуухад төрөхөд халдвар илэрвэл тусгаарлана гээд нэг өрөө бэлдэхэд бүтэн жил болоход амжсангүй юу…….

error: Content is protected !!