Шүдний дагина МИСС Бадамцэцэг сайдаа өмөөрч жагсав


Анх МҮОНРТ-ийн Хэцүү анги олон ангит киноны Гэрлээгийн дүрээр үзэгч олонд танигдсан Б.Бадамцэцэг 2010 оны Мисс Монголиа тэмцээний ялагчаар тодорсон гээд л багагүй их амжилттай явсан.

Гэсэн ч тэрбээр одоо бол айлын гэргий болж, өөрийн эзэмшсэн шүдний эмчээрээ ажиллаж байгаа юм.

Тэрбээр өнөөдөр төв талбай дээр эхэлсэн эрүүл мэндийн салбарынхан Сайдаа Үлдээе хөдөлгөөнд нэгдэн дуу хоолойгоо хүргэн явна.

Түүний хувьд хувийн шүдний эмнэлэгтэй бөгөөд төрсөн өдрөөрөө 40 хүүхдийн шүдийг үнэгүй эмчилж байсныг цахим хуудсаараа зарлаж байсан билээ.

error: Content is protected !!