Олны танил сайхан бүсгүйчүүдийн нууц


Топ модель, жүжигчин Пүрэвсүрэн нь өдгөө 4 хүүхдийн сайн ээж, айлын сайн гэргий ба энэ их ажлын хажуугаар Нараа йога төвд йогийн багш хийдэг. Биеэ сайхан авч явдгаас гадна хоол сайн хийдэг. Түүний инстаграм хуудсыг дагагч 243,000 дагагч нар нь гэрчилнэ.

Түүний өглөө 07.00-07.30 хооронд сэрж, хамгийн эхэнд стакан ус ууснаар эхэлдэг. Эрүүл амьдралын хэв маягтай тэрээр өдөр тутамдаа ус, сүү сүүн бүтээгдэхүүн түлхүү хэрэглэдэг аж.

Монгол ТВ-ийн дэд захирал, нэвтрүүлэгч С.Чимгээ   

Телевизийн салбарт олон жил түүчээлэн ажилласан түүнийг ойр дотных нь хүмүүс зарчимч, цаг баримталдаг, шулуун шударга, эрүүл амьдралын хэв маягтай эмэгтэй гэж тодорхойлдог. Түүний өндөр 170, жин нь 58 кг.

Түүний өдөр тутамдаа байнгын хэрэглэдэг 3 хүнс нь сүү, тараг, өндөг аж. Зөв хооллолт, биеийн жингээ тогтвортой барихад хамгийн зөв буюу хөнгөн хоололтын нэг бол тараг гэж боддог гэнэ.

          

Sweetymotion хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа дуучин гэдгээс гадна эрүүл, амьдралын хэв маягтай, фитнессээр хичээллэдэг гэдгээр нь хүмүүс сүүлийн үед илүү таньдаг болсон. 2019 оны 8 сард зохион байгуулагдсан дэлхийн хэмжээний мэргэжлийн бодибилдинг, фитнессийн тамирчны эрх олгох  IFBB Pro Qualifier Mongolia тэмцээнд Ц.Сарнай, Г.Сүндэрмаа нар оролцож Бикин” ангилалд алт, мөнгөн медаль хүртэж байсан.

Сүндэрмаа нь эрүүл хооллолт, эрүүл амьдралын хэв маягт залуусыг үргэлж уриалдаг. Тэрбээр ээж болоод л гоолиг биений нууцаа дэлгэж эхэлсэн. Төрсний дараах гэдэсний унжсан арьсыг хэрхэн чангалах талаар сошиалд зөвлөгөө өгч, чамгүй олон сургалтыг хийсэн гэдэг.

error: Content is protected !!