ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүг ажлаас нь чөлөөлжээ


Дөнгөж амаржсан эхийг халдвар авсан шалтгаанаар эмнэлэг дамжуулан зөөвөрлөхдөө хүнлэг бус харьцсан төрийн алба хаагчид, тэдний удирдлагуудад хариуцлага тооцож эхэлсэн. 

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүүг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Эрүүл мэндийн яамнаас гаргасан байна.

Уг асуудалтай холбоотойгоор өчигдөр Өргөө амаржих газрын дарга Г.Баясгалан, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нарыг ажлаас нь чөлөөлсөн юм.

error: Content is protected !!