Г.Уянга: Далимдуулсан шийдвэр гаргаад өөрөө ерөнхийлөгчид өрсөлдөнө


МАН-ын Удирдах зөвлөл хуралдан шийдвэрээ гаргажээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын тэргүүний хувиар Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарыг чөлөөлөхөөс татгалзаж, түүний оронд танхимаараа огцрох санал гаргасан байна. Удирдах зөвлөлийн хурлаар уг асуудлыг хэлэлцэн дэмжсэн аж. Улс төрийн уг шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцэхээр товложээ.

Түүний дараа УИХ-ын чуулганы хуралдаанд оруулах юм. Тэгвэл Ерөнхий сайдын уг шийдлийг сонссон зарим улс төрч сонирхогчид өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл түүнийг хариуцлагаас зугтаж байна гэх нь тэр. Нөгөө хэсэг нь дараагийн сонгуульдаа бэлтгэхээр явж байгаа гэв. Үүний бататгаж Г.Уянга ‘Хүк угаасаа гаргах гэж байсан шийдвэрээ далимдуулан гаргав. Одоо тэр Ерөнхийлөгчид нэр дэвшинэ!’ гэлээ.

error: Content is protected !!