Жүжигчин О.Долгор кинондоо эргэн ирлээ


Эрчүүдийн хүсэмжит бүсгүй гэсэн тодотголыг цагтаа зүүж явсан жүжигчин О.Долгорыг танихгүй хүн байхгүй биз. Тэрбээр хэсэг чимээгүй амьдарч гэнэт уран бүтээлээрээ үзэгчтэйгээ уулздаг ховор жүжигчдийн нэг. Сүүлийн жилүүдэд кинонд тоглоогүй жүжигчин бүсгүй урлагтаа эргэн ирлээ.

Шинэ бүтээлийнх нь мотор тун удахгүй дуугарах гэнэ. Харин тоглож буй дүр нь одоогоор нууцхан байна. Өөрийгөө дотоод хүч сайтай эмэгтэй гэж тодорхойлдог нэгэн. Ямартай ч бүтээсэн дүрээ час хийтэл гаргачихдаг түүнийг фэнүүд нь санасан биз ээ.

Түүнийг жүжигчин болно гэсэн шийдвэрийг сонсоод аав, ээж нь Чамайг урлагийн хүн болно гэхэд огтхон ч итгэхгүй байна. Миний охин ирээдүйгээ баллаж байгаа юм биш үү хэмээн эсэргүүцэж байсан гэдэг.

Хүссэн мэргэжлээ эзэмшсэн ч төдий л амжилт олж чадаагүй байх үед нь ч мэргэжлээ солихыг ятгаж байсан аав, ээж нь Танихгүй эмэгтэйн захидал киног үзсэний дараа л бууж өгч, бүр уучлал гуйсан ажээ. Заяаны ханиараа жүжигчин Чинзоригийг сонгосон.

error: Content is protected !!