Г.Баясгалан: Эхийг зөөвөрлөх ажлыг буруу хийсэн ХӨСҮТ алдаанаас болж Би ажлаа өгөхгүй

Дөнгөж төрсөн эхийг эмнэлэг дамжуулан зөөхдөө хүнлэг бус хандсан явдалд хариуцлага хүлээн Улсын Онцгой комиссын дарга, Эрүүл мэндийн сайд нар албан тушаалаасаа огцрохоо мэдэгдсэн.

Өвчтөнг зөөвөрлөх ажлыг ХӨСҮТ, Өргөө амаржих газрын ажилтнууд гүйцэтгэсэн. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар захирамж гарган, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар мөн ХӨСҮТ-н дарга Д.Нямхүү нарыг ажлаас нь чөлөөлөөд байна.

Тэгвэл Өргөө амаржих газрын дарга Г.Баясгалан албан тушаалаа өгөхгүй хэмээн мэдэгджээ. Түүний тайлбараар бол Эх нярайг амаржих газраас ХӨСҮТ рүү зөөвөрлөх явцад гаргасан алдааг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг холбогдох удирдлагуудад өгсөн гэх мэдээлэл байна. Нэг ёсондоо Өргөө амаржих газар алдаа гаргаагүй, ХӨСҮТ-н эмч нар алдаа гаргасан учир бусдын алдааны хариуцлагыг өмнөөс нь хүлээн авахгүй гэсэн байр суурьтай байгаа аж.

error: Content is protected !!