Монгол залуусын зүрхийг зүсэгч ганц бие бүсгүйчүүд


Монголын хацар гоо бүсгүйчүүд эрчүүдийн зүрхийг зүсдэг. Ганц бие сайхан бүсгүйчүүдийн фотог онцлон хүргэе.

Тэдний эгнээнд дуучин Солонго нэн тэргүүнд багтана. Залуу сайхан бүсгүйд уулзаж учрах улс, болзоо тавих залуус захаасаа аван байдаг биз.

Дуучин, жүжигчин С.Идэрмаа. Араасаа ямар ч татлаагүй, эрх чөлөөтэй дүрээ бүтээсэн болохоор хамгийн аз жаргалтай хүн хэмээн өөрийгөө тодорхойлдог нэгэн. Ганц бие байхад эмэгтэйн хүн өөрийнхөө хүссэн ажлаа эрх чөлөөтэй хийж чаддаг гэдэг.

Гоё харагдахдаа биш. Чин сэтгэлээсээ, яг хүсч байгаа зүйлээ хийх нь аз жаргалтай, хүчтэй болгодог гэж нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Сити дээд сургуульд мюзиклийн ангид суралцаж жүжигчин болох гараагаа эхэлсэн Г.Бямбасүрэн. Өдгөө Хувьсалд үлдсэн ганц залуу жүжигчин. Залуу хүн болсон хойно болзоонд явна. Гэхдээ олон биш. Залуу хүн учраас шохоорхоно, таалагдвал эргэж хардаг гэнэ.

Охидыг хараад байхад нэг залуутай үерхэнгүүтээ гэр орноороо оруулж, удаа ч үгүй түүнээсээ больж, өөр нэгэнтэй нь үерхдэг. Тэр залуу бас л аав ээж дээр нь удахгүй очно.

Тэгээд цаашдаа яагаа ч билээ. Би энэ асуудал дээр тогтсон хатуу бодолтой. Жаахан хуучинсаг үзэлтэй гэх үү дээ. Үнэхээр би энэ хүнтэй л ханилна сууна гэж бодсон залуугаа л аав ээждээ танилцуулах бодолтой явдаг гэдгээ ярилцлагаар олонд дэлгэж байжээ.

Шүүдэр дундуур, Приусын босс, Боссын босс, Хуримын даашинзтай бүсгүй, Hi honey зэрэг киноны дүрээр олонд танигдсан жүжигчин бол Б.Батмаа. Хүн чанар, чин сэтгэл, мэдрэмжийг их хүсдэг аж. Гэтэл амьдрал дээр зарим хүн ийм харилцаанд арай хөнгөхөн ханддаг болохоор түүнд таалагддаггүй болохоор ганц бие яваа гэнэ.

Гавьяат жүжигчин Хүрэлхүүгийн бага охин Сүрэн. Түүний гоо үзэсгэлэнд нүд унагах залуус олон. Гэхдээ тэр их даруулгатай хүмүүжилтэй охин аж. Хөдөлмөрлөж өөрийн бүхнээ бүтээх зорилготой тэрбээр мөн л ганц бие сайхан бүсгүйчүүдийн жагсаалтад багтжээ.

error: Content is protected !!