Дуучин С.Гантогоо: Ашиглуулчихсан юм шиг сонин мэдрэмж төрөөд явчихлаа шүү⁉️


Ерөнхий сайд үүрэгт ажлаасаа өөрийн саналаар чөлөөлөгдлөө. Өчигдөр төв талбай дээр очиж сайн дураараа өөрсдийн дуудлагаараа нэгдсэн залуус эхнээсээ ашиглуулчихсан юм шиг сонин мэдрэмж төрөөд явчихлаа хэмээн байр сууриа илэрхийлж эхэллээ. Тэдний нэг нь дуучин С.Гантогоо. Тэрбээр Хийх ажилгүйдээ бус Хүний эрх, тэр дундаа хүүхдийн эрхийн төлөө…хэмээн өчигдөр хэлсэн юм.

Мөрөөрөө гэмгүй байж байгаад “ТУСЛАХ ДҮРД” тоглочихсон юм биш байгаа ч гэж бодогдох шиг…Ашиглуулчихсан юм шиг сонин мэдрэмж төрөөд явчихлаа шүү. Гол нь миний (бидний) залуусын сайхан сэтгэл, зориг, зорилго ҮНЭН бас ШУДРАГА байсан шүү дээ…Би болон (бид) арай л өөр зүйл хүссэн шүү дээ

(Зарим нэг олон дагагчидтай нөлөө бүхий инфлүүсрүүд арай мань мэт залуучуудынхаа сэтгэл зүрх, цөсийг өөр зүйлд зохион байгуулалттайгаар хөдөлгөсөн үү. Талбай дээр жагссан тэр олон над шиг (чам шиг) үзэл бодолтой байсан залуучууд…бид арай ӨГӨӨШ БҮХ ЗҮЙЛ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ БАЙСАН ЮМ БИШ БИЗ⁉️Бид ХҮЧТЭЙ гэдгээ харуулсан шүү дээ уг нь.Бид хэнд ч хэзээ ч сайхан сэтгэлээ, саруул ухаанаа ашиглуулахгүй шүү муу…..минь гэлээ.

error: Content is protected !!