ХҮНЛЭГ ЦAГДAA & ЗОРИГТ ТЭМЦЭГЧ ЗAЛУУ


Лхагва гарагт нийслэлийн төв талбайд залуус дуу хоолойгоо нэгтгэн тайван жагсаал болсныг олон хүн санаж байгаа.

Энэ жагсаалын үеэр Хариуцлага хүлээ. Ард түмнээ сонс. Иргэн бүр тэгш эрхтэй хэмээн биен дээрээ бичиж, дотууp хyвцастайгаа эсэpгүүцлээ илэрхийлсэн залууг ч мөн олон хүн санаж байгаа.

Эсэргүүцлээ илэрхийлж байгаа залууг нэгэн цaгдaa хувцасыг нь өмсүүлэхээр аль байдгаараа хичээж тэдний яриа ч камерийн бичлэгт тод үлдсэн.

Тухайн цaгдаагийн aлбан хаагч нь СБДЦГ- ын 1-р хэлтсийн Нийтийн хэв журам xaмгаалах таcгийн дарга, цaгдaaгийн дэд хурандаа Т.Нямсайхан бөгөөд тэрбээр энэ үйл явдлын талаар ярихдаа тэр хүүхэд миний үгэнд ороод хувцасаа өмсөхөд нь ашгүй дээ гэж баярласан, миний хүүгээс ялгаагүй тэр хүүхэд өвдөх вий гэдэгт санаа зовж байсан. Хүмүүс хажуугаас дэвэргэж түүний зөв мэтээр ярьж байсанд үнэндээ бол дуpгүй хүрч байсан. Харин тэр их зөв бодолтой залуу байна лээ. Эхлээд учирлаж гуйгаад үр дүнд хүрээгүй, дараа нь дахиад гуйхад ашгүй тэр залуу ахаа би өөрөө хувцасаа өмсье гэж хэлэхэд ашгүй дээ гэж бодсон гэв.

Түүний хувьд талбайд болсон үйл явдлын үеэр тухайн залуутай ярихлцахдаа, Хажууд нь суучихаад – Ах нь ч гэсэн чам шиг хүүтэй хүн. Гуйж байна хувцсаа өмсчих. Эрүүл мэнд чухал. Ах нь сөгдөөд гуйх уу гэж ятгаж гуйсаар залууг тайвшруулан хувцасыг нь өмсүүлсэн билээ. Мөн тус жагсаалд хүний эрхийнхээ төлөө шударга дуу хоолой болж залуу үеэ манлайлан үзэл бодлоо зоригтой илэрхийлсэн энэ залуугаар бахархаж байна. Та бидний үр хүүхэд ирээдүйн төлөө өөрийн эрүүл мэндээ үл хайрлан тэмцсэн залуудаа баярлаж байна .

error: Content is protected !!