Л.Оюун Эрдэнэ дараагийн Ерөнхий сайдаар хамгийн ихээр яригдаж байна

У.Хүрэлсүх Ерөнхий сайдын албан тушаалаас өөрийн хүсэлтээр буух болсноор МАН-ын удирдлагууд өчигдөр орой албан бусаар хуралдаж дараагийн Ерөнхий сайдаар хэнийг сонгох асуудлаар тохиролцжээ.

Энэ удаад УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр санал нэгдсэн гэх мэдээлэл байна. Намын удирдлагын төвшинд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ гишүүн Ч.Хүрэлбаатар, Н.Энхболд нарыг мөн Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр ярьсан байна. 11 цагаас МАН-ын бага хурал хуралдаж, шинэ Ерөнхий сайдыг эцэслэн тодруулна.

Түүнчлэн шинэ Засгийн газарт өмнөх Засгийн газрын сайд нарын 50 гаруй хувь нь улиран ажиллахаар болсон байна.

error: Content is protected !!