Ходоод xoгийн сав биш!!!! Өрхийн бизнес нэртэй, шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнээр ард иргэдийг xopдуулсаар л байх yy?


Өрхийн бизнес эрхэлдэг тэр дундаа хүнсний бүтээгдэхүүн хийж худалдаалдаг хувь хүмүүс маш олон болжээ. Саяхан болж өнгөрсөн шинэ оны баяраар маш олон хүмүүс онлайнаар захиалга авч, гэрийн нөхцөлд бялуу хийн худалдаалж байсан.

Зам дагуу түц болгонд худалдаалагддаг ороомог, мантуун бууз, хуушуур бүгд л аль нэг айлын бизнес л байдаг. Эмээгийн боорцог нэртэй дэлгүүр болгоны талхны тасагт байдаг хаяг шошго муутай өрхийн үйлдвэрийн бүтээгдэхүүн. Бид энэ бүгдийг мэддэг хэрнээ тоодоггүй, дуугардаггүй.

Удахгүй сар шинэ болох гэж байна. Гараар татсан махтай гэрийн бууз гэх нэрээр хаана хэзээ яаж хийсэн нь тодорхойгүй олон арван төрлийн буузнууд худалдаанд гарч ирэх нь ойлгомжтой. Тэгвэл эдгээр айл өрхүүд, хувь хүмүүс бүтээгдэхүүнээ хаана хадгалдаг вэ? түүхий эдээ хаанаас авдаг вэ? Ариун цэврийн шаардлага хангасан газар үйлдвэрлэлээ явуулж чадаж байна уу? Адаглаад л тэдгээр хүмүүс PCR шинжилгээнд хамрагдсан эсэх, маск зүүж, бээлий өмсөж ажиллаж байгаа болов уу??????

Энэ бүгдэд хэн хяналт, шаардлага тавьдаг вэ? Хэрэв хэн нэгэн эрүүл мэнд, амь насаараа хохирвол хэнээс хариуцлага нэхэх вэ? Үйлдвэрлэгч компаниуд нь байнгын л Мэргэжлийн хяналтын газар-ын хяналт шалгалтанд орж, чанар технологийн өндөр шаардлагын дагуу ариун цэврийг дээд зэргээр хангаж үйлдвэрлэлээ явуулдаг. Ядаж л тэд хариуцлага хүлээх бүрэн чадвартай. Найдвартай, гарал үүсэл нь тодорхой хүнс хэрэглэх хэрэгтэй шүү монголчуудаа. Ходоод хогийн сав биш!!!!

error: Content is protected !!