Дараагийн сайдуудын таамаг

Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ МАН-ын Бага хурлаар кабинетдаа ажиллуулах дараах сайдуудын нэрсийг танилцуулсан гэх мэдээлэл байна. Шинэ Засгийн газарт У.Хүрэлсүхийн танхимын гишүүдийн олонх нь үлдэж, ажлаа үргэлжлүүлэх чигтэй байна. Тухайлбал,

  • Сангийн сайд- Ч.Хүрэлбаатар
  • ХНХ-ын сайд А.Ариунзаяа
  • ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар
  • Гадаад харилцааны сайд Н.Энхтайван
  • ХХААХҮ-ийн сайд С.Мэндсайхан
  • Барилга, хот байгуулалтын сайд- Б.Мөнхбаатар
  • Зам, тээврийн сайд- Л.Халтар
  • Эрчим хүчний сайд- Н.Тавинбэх
  • Батлан хамгаалахын сайд- Г.Сайханбаяр
  • БОАЖ-ын сайд- Д.Сарангэрэл нар үргэлжлүүлэн ажиллах бололтой.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДАД 3-4 ХҮНИЙ НЭР ЯРИГДАЖ БАЙНА

Эрүүл мэндийн сайдын албан тушаалд салбарын эмч, мэргэжилтүүдийн дэмжлэг, саналыг харгалзан Т.Мөнхсайхан сайдыг улираан ажиллуулах санал гарчээ. Гэвч энэ албан тушаалд хэд хэдэн өрсөлдөгч байгаа юм. Үүнд:

  • Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон
  • ЭМЯ-нд газрын даргаар ажиллаж байсан С.Төгсдэлгэр
  • УИХ-ын гишүүн П.Анужин
  • ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан нар яригдаж байна.

Харин Шадар сайдын албан тушаалд Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар өрсөлдөж буй аж. 

error: Content is protected !!