М.Энхчимэг бухимдлаасаа болж ам руугаа хоол хийх хэрэггүй харин хувцсаа тайлаад дайр гэлээ


Хөл хорионы үеийг ашиглан 100 гаруй килограмм илүүдэл жинтэй байсан бүсгүй найман сарын хугацаанд 35 килограмм жин хасч чаджээ. Түүнийг М.Энхчимэг гэдэг. Тэрбээр жүжигчин мэргэжилтэй. Одоо 40 настай тэрбээр өдгөө үлдсэн өөхөө булчин болгохоор шургуу хөдөлмөрч буй гэнэ.

Сүүлийн хэдэн өдөр засаг огцроод ёстой л нийгэмд юм юм болно гээч нь болж байна. Тэгвэл жүжигчин М.Энхчимэг Манайхан шокын байдалтай байцагаана уу. Би нь нэг мэдсэн хувцсаа өмсөөд гарч хоол ам руугаа чихэх гэж байна. Бухимдахаараа идэх гээд байдаг. Харин манайхан гялс хувцсаа тайлаад дасгалаа хийж байгаарай. Би ч бас хийлээ. Бүх стресс тайлагддаг шүү, дасгалаа сайн хий гүйцээ бүсгүйчүүд ээ гэлээ.

Түүний турсан түүхээс хуваалцсаныг хүргэе. 2003 онд 100 кг болтлоо таргалж, 50 кг хаясан. Тэр үед нас залуу байсан болохоор маш амархан жингээ хаясан. Дахин 2008 онд том хүүгээ төрүүлээд, 98 кг хүрч, 40 кг турсан бол 2016 онд бага хүүгээ төрүүлснээс хойш 100 гаруй кг хүрч, дахин турахаас халшраад байсан юм.

Надад дасгал хөдөлгөөнөөс илүү хоолны дэглэм барих нь их хэцүү байсан. Өглөөгүүр өлөн үедээ кардио дасгал хийвэл өөх амархан шатаж, илүү жин хаядаг. Учир нь хүний биед сахарын агууламж багатай байдаг юм.


error: Content is protected !!