Анархүүгийн хиймэл хүүхэн шүүмжлэлд өртүүлэв


Хүүхдийн төрүүлээд өгсөн бүсгүй болгонтойгоо ханилдаггүй л юм байна гэх цолыг зүүх болсон Г.Анархүүг орчин цагийн залуус андахгүй танина. Тэрбээр төрөл бүрийн салбарт өөрийгөө сорин хүч үзэж чамгүй яваа залуу.

Даанч гэр бүлийн тал дээрээ азгүй нэгэн бололтой. Загвар өмсөгч Ю.Балжидмаа хүү хоёроосоо тусдаа амьдрах болсон гэдэг. Тэгвэл салхинд гарахдаа хиймэл модельтой гарах болж.

Зарим хэсэг нь түүнийг ажлаа л хийж явсан байлгүй дээ хэмээж байв. Гэвч нөгөө хэсэг нь сайхан хүүхнээсээ салчихаад хиймэл хүүхэн тэврээд явж ч байх гэж. Бас л жирэмслүүлээд хаячихав даа. Идэр-Одоос наад хүүхэн чинь салчихжээ. Өө тэгээд удахгүй найз бүсгүйгээ танилцуулах байх даа гэх нь тэр.

Г.Анархүү өмнө хүүгийнхээ ээжээс гадна UB Comedy клубыг үүсгэн байгуулагч Батбилэгийн дүү Тэмүүлэнтэй дэр нэгтгэж охинтой болсон ч хоёр тийш болсон. Ийнхүү тэрбээр охин, хүүгээ төрүүлсэн бүсгүйчүүдийг ханиараа сонгоогүй харилцаандаа цэг тавьжээ. Харин чухам яагаад салалт болсон учрыг тэд л мэдэх биз.

error: Content is protected !!