Маргаашнаас үсчин, гоо сайхан, бүх төрлийн барааны худалдааг нээх захирамж гарлаа


Нийслэлд халдварын 10 гаруй голомт хумигдаж, 2 голомтын идэвхжилт суларсан байдалтай байна. Иймээс УОК болон НОК-с төлөвлөж байснаар 1-р сарын 23-наас барааны бүх худалдааны газрууд, үсчин, гоо сайхан ажиллахаар болжээ.

Нийслэлийн хэмжээнд хязгаарлалт тогтоосон салбар, чиглэлүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар эргэн нээх хүрээнд 2021 оны нэгдүгээр сарын 23-ны өдрөөс
Бүх төрлийн барааны худалдаа,
Үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээг хязгаарлалтаас гаргаж, хэвийн горимд шилжүүлэх Нийслэлийн Засаг даргын захирамж гарчээ. Үйл ажиллагаа нь нээгдэж буй аж ахуй нэгжүүд мэргэжлийн байгууллагуудаас хүргүүлсэн түр заавар, үйл ажиллагаанд баримтлах тусгай шаардлагыг мөрдөнө. Иргэд халдвар, хамгааллын дэглэмээ сахиж, зорчилт хөдөлгөөний QR бүртгэл ашиглан үйлчлүүлэх шаардлагатай.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд холбогдох хяналтын байгууллагууд тогтмол шалгалтын ажиллагаа явуулах бөгөөд шаардлага хангахгүй тохиолдолд үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авахыг сануулж байна. Сануулахад, номын сан болон номын худалдаа энэ долоо хоногт мөн нээгдсэн билээ. 

error: Content is protected !!