Онгоцонд мэндэлсэн Энхцэлмэг, Энхжигүүр зургаан сар хүрчээ


Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцонд 2020 оны долдугаар сард хоёр ихэр мэндэлсэн билээ. Ихэрүүд Монгол Улсын хэмжээнд жирэмсэн эх онгоцонд төрсөн нь хоёр дахь тохиолдол болсон юм.

Ихрүүдийн ээж Д.Болортуяа Онгоцонд суухаас хоёр өдрийн өмнө бие хавагнаад эвгүй байсан. Тэгээд онгоц нэгэнт хөөрсний дараа өвдөөд төрсөн. Охидууд минь төрөхдөө 1.4 кг, 1.6 кг төрсөн юм. Төрөх хугацаа уг нь есдүгээр сард байсан ч долоон сартай дутуу төрсөн. Одоо хэвийн жиндээ хүрээгүй байгаа болохоор Эх нялхас руу шилжиж байна. Хоёр охиндоо аав, эгч хоёр нь ярьж байгаад Энхцэлмэг, Энхжигүүр гэдэг нэр өглөө. Онгоцонд байх үедээ хоёр охиноо эрүүл байгаасай л гэж хүссэн дээ. МИАТ ХХК-ийн хамт олон, онгоцонд явсан, тусалсан бүх хүмүүстээ баярласнаа хэлмээр байна хэмээн тухайн үед сэтгэгдлээ хуваалцаж байсан билээ. Тэгвэл тэд өдгөө зургаан сар хүрч, эрүүл энх бойжиж байна.

error: Content is protected !!